АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГААР ШИЙДВЭРЛЭСЭН МАРГААНЫ 2022 ОНЫ 2-Р УЛИРЛЫН МЭДЭЭЛЭЛ
2024-11-21 | 942022 оны 2-р улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь нийт 357 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 132 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ.
График-1. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал:Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 162 өргөдлөөр буюу 45.3 хувиар, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 31 өргөдлөөр буюу 23.4 хувиар тус тус ӨССӨН байна.
График-2. 2022 оны 2-р улиралд тус шүүхээр нийт 419 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 122 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 29.1 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.
График-3. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 132 өргөдлийн 124 буюу 93.9 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 8 буюу 6.1 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан тус тус эзэлж байна.
2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр