-1

ЭДЛЭЭГҮЙ ҮЛДСЭН ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ХОРИХ ЯЛААР СОЛЬЖ ШИЙДВЭРЛЭВ

2024-10-18    |   78

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.11.18 № 37 Шз

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тойм:01, 2023.01.31

 

Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Ялтан С-д А шүүхийн ... дугаар шийтгэх тогтоолоор \"Хулгайлах” гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсэн байна.

Ялтан С нь зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хугацаанд уг ялыг эдлэхээс санаатай зайлсхийн техникийн болон биечилсэн хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар гарч зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх журмыг ноцтой зөрчсөн тул прокуророос С-ийн эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих тухай дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.

Шүүх ялтан С нь 2022 оны 06 дугаар сарын 27, 07 дугаар сарын 27, 10 дугаар сарын 05, 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд сүлжээгүй газар очиж, хяналтаас 24 цагаас илүү хугацаагаар гарсан, мөн 2022 оны 08 дугаар сарын 27, 10 дугаар сарын 20, 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд цахим бугуйвчийг гараасаа мулталж, зөвшөөрсөн бүсээс гарч, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэн С-д шүүхээс оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор


. . .
Цаг үеийн мэдээ