-1

МЭДЭГДЭЛ

2024-09-23    |   66

\"Шүүгч сэлгэн ажиллуулах журам батлах тухай” Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор шүүгчийг сэлгэн ажиллуулах асуудлыг хууль, журмын дагуу шийдвэрлэдэг.

zuvlumj.com фэйж хуудас Архангайн нэгдсэн зар гэх мэт олон нийтийн мэдээллийн группүүд дээр хотод үлдэхийн тулд Д.Мөнх-Эрдэнэд ял өгсөн Архангай аймгийн шүүгч Б.Отгонцэцэг, зөвхөн эрхтэн дархтан үйлчилдэг шүүхтэйгээ мэдэж ав гэсэн үг, өгүүлбэртэй, шүүгчийн зураг дүрстэй, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэгийг шийдвэрлэсэн хэрэг маргаантай нь холбогдуулан гүтгэсэн гүтгэлгийн шинжтэй, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд халдсан агуулга бүхий илт худал мэдээлэл тавигдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. 2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ...гэж заасан байдаг тул цаашид шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд халдсан гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавихгүй байхыг анхааруулъя.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг түгээсэн иргэнийг шүүгчийн хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн болно.

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

. . .