-1

ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААНА

2024-11-21    |   99

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.12.12 № 1078 ШЗ

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессийн тойм: 04, 2023.04.25

 

Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Архангай аймгийн Прокурорын газраас Э-г тус аймгийн Э сумын 10 дугаар багийн нутагт өөрийн ээжийн төрсөн ах болох Ж-гийн 457 тооны үхэр, адуу буюу олон тооны малыг завшиж 239.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарласан, гэмт хэрэг хэзээ, хэрхэн үйлдэгдсэн, хохирлын хэмжээ, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй гэж дүгнэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан талуудын санал, хүсэлтийг харгалзан Э-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Дээрх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд эдгээр ажиллагааг хийж гүйцэтгэснээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг зөв тогтоох, шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад, мөн нотлох баримтыг үнэлэх, үгүйсгэх, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэлийг зөв тогтооход нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоно гэж дүгнэв.

 

 

Тойм бэлтгэсэн: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг


. . .