-1

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-09-20    |   67

\"\"
Ахмадуудын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг \"Олон улсын Ахмадын өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар тунхаглажээ. Энэ шийдвэрийн дагуу манай улс 1992 оноос эхлэн \"Ахмадын баярын өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэсээр энэ жил 31 дэх жилтэйгээ золгож байна.
Архангай аймгийн шүүх нь \"Ахмадын баярын өдөр”-ийг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 
Мөн шүүхийн түүхийг бүтээлцсэн арвин өв сан, ажил амьдралынх нь түүхээс суралцаж, санал сэтгэгдлээ хуваалцаж, өрнүүн сайхан дурсамжтай өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Ахмадууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

 


. . .