-1

ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАХ САНАЛ НЬ ХУУЛЬД ЗААСАН ЖУРМЫН ДАГУУ ЯВАГДСАН ЭСЭХИЙГ Л ШҮҮХ ХЯНАНА

2024-09-20    |   66

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №109/ШШ2023/0015 дугаар шийдвэр

Тоймын огноо, дугаар: 2023 оны 10 дугаар сарын 15, Дугаар 13

Тоймын төрөл: Шүүхийн шийдвэрийн тойм

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Х-г \"Аймгийн Засаг даргыг огцруулах тухай” Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоол гаргаж Ерөнхий сайдад уламжилжээ.

 

Нэхэмжлэгч Х-ийн хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан хууль бусаар хуралдсан, хурлын шийдвэрийг хүчингүй болгох ёстой, хуралдаан болох талаар надад мэдэгдээгүй гэж маргажээ.

Шүүхээс энэхүү аймгийн Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны шийдвэрийг хянах захиргааны хэргийн шүүхийн хяналт нь тухайн хурлын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх буюу \"огцруулах санал тавьсан” шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлийг \"хэлбэр”-ийн талаас нь өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт өгчээ.

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө \"огцруулах” үндэслэл, журам, шийдвэрлэх процессыг хууль тогтоогч тухайлан зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, олонхиор шийдвэрлэсэн, ялангуяа Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд \"чиг үүргээ биелүүлсэн эсэх” зэрэг бодлого (улс төр)-ын шийдвэрт шүүх эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй гэж үзжээ.

 

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/13381?daterange=2023-07-21%20-%202023-07-21&id=1&court_cat=3&bb=1

 

 

Тоймыг бэлтгэсэн: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч А.Түвшинтулга


. . .