-1

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2023 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ТАЙЛАН

2024-11-24    |   95

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны бүтэн жилд нийт 436 хүнд холбогдох 357 эрүүгийн хэрэг, 544 хүнд холбогдох 544 зөрчлийн хэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааны материал 21, таслан сэргийлэх арга хэмжээний санал 47, гомдол, хүсэлт 41 зэргийг тус тус хүлээн авснаас 28 хүнд холбогдох 19 эрүүгийн хэргийг прокурорт буцааж, 384 хүнд холбогдох 324 эрүүгийн хэрэг, 544 хүнд холбогдох 544 зөрчлийн хэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааны материал 21, таслан сэргийлэх арга хэмжээний санал 47, гомдол, хүсэлт 41 зэргийг хянан шийдвэрлэж, 29 хүнд холбогдох 21 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

 

2023 оны бүтэн жилд хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг төрлөөр нь авч үзвэл:

- Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг –4

- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг – 127

- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг – 6

- Эрүүгийн мэндийн эсрэг гэмт хэрэг – 1

- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг – 84

- Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг – 2

- Авлигын гэмт хэрэг – 7

- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг – 69

- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг - 20

- Бусад гэмт хэрэг – 4 зэргийг тус тус хянан шийдвэрлэжээ.

   Эрүүгийн хэргийг өмнөх оны мөн үетэй гэмт хэргийн төрлөөр харьцуулбал:

\"\"

\"\"

 

          

            Зөрчлийн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:

\"\"

\"\"

 

    Ял шийтгэлийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:

\"\"

 

\"\"

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


. . .