-1

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ БИЧИЛТИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-21    |   99

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ой, шинэ ардчилсан Үндсэн хуулийн 32 жилийн ой, Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар, Монголын шүүгчдийн Архангай аймаг дахь салбар хороо, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс санаачлан \"Шүүхийн шийдвэрийн хураангуй” бичилтийн уралдааныг шүүхийн захиргааны нийт ажилтнуудынхаа дунд зохион байгууллаа.

\"\"


Шүүхийн шийдвэрийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ удаагийн арга хэмжээг зохион байгууллаа.

\"\"

 

\"\"

 

\"\"

Мөн арга хэмжээний үеэр \"Анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдол, шинэ ардчилсан Үндсэн хууль (1992 он) түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт” сэдвээр шүүгч А.Түвшинтулга сонирхолтой лекцийг шүүгч, ажилтнуудад хүргэлээ.

\"\"

 

 
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .