-1

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДАД ЁС ЗҮЙН ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-21    |   95

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны ажилтны Ёс зүйн зөвлөлөөс төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан \"Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, журмын хэрэгжилт” цаашид анхаарах асуудал” сэдэвт уулзалтыг 2024 оны 02 сарын 29-ний өдөр зохион байгуулж, явууллаа.

\"\"


Уг уулзалтаар тус Ёс зүйн зөвлөлийн 2024 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, байгууллага дотор гарч болзошгүй ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийсэн байдал, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцож, нийт албан хаагчдад Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, зарчим, түүнд тавигдах шаардлага, шүүхийн захиргааны ажилтны ерөнхий болон мэргэжлийн ёс зүйн шаардлагуудыг ёсчлон сахин биелүүлж, ажиллах талаар зөвлөмж өглөө.

\"\"

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


. . .