АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГААР ШИЙДВЭРЛЭСЭН ХЭРЭГ, МАРГААНЫ 2024 ОНЫ 1-Р УЛИРЛЫН МЭДЭЭ
2024-11-25 | 1152024 оны 1-р улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь нийт 93 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 35 маргааныг шийдвэрлэж, 47 өргөдлийг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж, өргөдөл гаргагчийн өргөдлөө татан авах хүсэлтийн дагуу эзэнд нь буцаажээ.
Үүнээс: Өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг уригдагч тал бүрэн биелүүлсэн шалтгаанаар 23 өргөдлийг буцаасан байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулбал: Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 27 өргөдлөөр буюу 40.9 хувиар ӨССӨН бол,
Шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 14 өргөдлөөр буюу 28.5 хувиар тус тус БУУРСАН байна.
Шийдвэрлэсэн нийт 35 өргөдөл, нэхэмжлэлийн 32 маргаан буюу 91.4 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлжээ. Эвлэрлийн амжилтын хувь 91.4 хувь байна.
Нийт шийдвэрлэсэн 35 өргөдөл, нэхэмжлэлийн 33 буюу 94.3 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 2 буюу 5.7 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.
2024 оны 1-р улиралд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нийт 147 иргэний хэрэг(хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод) шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 32 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 21.8 хувиар бууруулжээ.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР