-1

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 10 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-11-25    |   118

Архангай аймаг дахь шүүх, Шүүхийн Тамгын газар, Шүүхийн салбар хорооноос шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байдлаар таниулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг үе шаттайгаар хийж эхлээд байна.

Энэ удаад Архангай аймаг дахь Ерөнхий боловсролын Лаборатори I сургуулийн 10 дугаар ангийн сурагчид хүрэлцэн ирж аймаг дахь шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаа.

\"\"

Сурагчдыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга хүлээн авч уулзан шүүхийн үйл ажиллагаа, шүүхүүдийн ялгаа, онцлог, шүүхийн эрхэм зорилго, шүүгчийн ажлын онцлог, шүүх хуралдаан хэрхэн явагддаг талаар танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулж сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

\"\"

Сурагчид шүүхийн үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагааны талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлж, шүүхийн үйл ажиллагаатай биечлэн ирж танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлж байв.

Цаашид тус ажлыг аймгийн ерөнхий боловсролын бусад сургуулийн сурагчдыг хамруулан үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

\"\"
 
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .