-1

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2024-10-18    |   84

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын зарим ажилтны Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болов.

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Шүүгчийн туслах Э.Цэндсүрэн, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа.

\"\"
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчдадаа баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч, амжилт бүтээлээр дүүрэн ажиллахыг хүсье.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


. . .