-1

“ШҮҮХЭЭР ЗӨРЧИГДСӨН ЭРХЭЭ ХАМГААЛУУЛАХ НЬ” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

2024-05-19    |   30

\"\"

Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс олон ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Ойн хүрээнд зохион байгуулж буй ажлын нэг нь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах (9-12 дугаар) ангийн сурагчдын хүний эрх, шүүхийн тухай ойлголт, Захиргааны хэргийн шүүхийн онцлогийн талаар танин мэдэх, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү эсээ бичлэгийн уралдаан болно.

 

Тус уралдаанд аймаг, сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах (9-12 дугаар) ангийн сурагчид Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье!

 
\"\"
 
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .