-1

“ШҮҮХЭЭР ЗӨРЧИГДСӨН ЭРХЭЭ ХАМГААЛУУЛАХ НЬ” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

2024-05-20    |   360

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан Архангай аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн ахлах (9-12 дугаар) ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нь” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан амжилттай болж дүнгээ гаргалаа.

Тус уралдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган /аймгийн төв/, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 30 гаруй  сурагч Эсээ бичиж ирүүллээ.

Сурагчдын хувьд судалж буй хичээлийн агуулга, хөтөлбөр, өөрсдийн мэдлэг, мэдээллийн хүрээнд өгөгдсөн сэдвийн дагуу оюун дүгнэлт хийж эсээ бичиж тус уралдаанд идэвхтэй оролцлоо.

Сурагчдын ирүүлсэн эсээг сэдвийн хүрээнд танин мэдэж, үзэж судлан асуудал хөндөж бичсэн эсэх, агуулга, найруулга, санаагаа оновчтой тодорхой илэрхийлж, асуудал хөндөж бичсэн байдал, ерөнхий бичлэгийн ур чадвар зэргийг харгалзан үзэж дүгнэлээ.

“Шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нь” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцож I, II, III байрт шалгарсан сурагчдын шагналыг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Аймгийн Засаг даргын газрын их танхимд болох “Захиргааны хэргийн дагнасан шүүхийн төлөвшил орон нутагт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр шагналыг гардуулан өгөх болно.

“Шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулах нь” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны

I байрт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн 10д ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ,

II байрт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн 9в ангийн сурагч Л.Энхжин,

III байрт Архангай аймгийн Хотонт сумын 9б ангийн сурагч Б.Сугармаа,

Тусгай байрт Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч А.Пүрэвжаргал, Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн 11д ангийн сурагч Э.Мөнхчимэг нарын бичиж ирүүлсэн эсээ шалгарсан байна.

Түүнчлэн энэхүү Эсээ бичлэгийн уралдаанд сэдвийн дагуу эсээ бичиж ирүүлсэн нийт сурагчдад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс талархал, ном зэргийг өгөх юм.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар

. . .
Цаг үеийн мэдээ