-1

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хүүхдийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдаан зарлагдлаа

2025-12-04    |   685

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан шүүгч, ажилтнуудын хүүхэд, ач, зээ нарын дунд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хүүхдийн баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг гар зургийн уралдаанаа дөрөв дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн хувьд тус гар зургийн уралдаан “Миний гэр бүл” сэдвээр зарлагдаад байна.

Архангай аймаг дахь шүүхийн шүүгч, ажилтнуудын хүүхэд, ач, зээ нарын дунд зохион байгуулж шалгарсан хүүхдэд өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс өгөхийн зэрэгцээ хүүхдүүдийн зурсан бүтээлээр нь зургийн цомог хийж хүүхдүүддээ дурсгал болгон хадгалуулдаг уламжлалтай билээ.

 

 “МИНИЙ ГЭР БҮЛ”-2024 СЭДЭВТ
 ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уралдаанд оролцогч хөөрхөн хүүхдүүддээ амжилт хүсье!

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо,

 

. . .