-1

Байгалийн сайханд өглөөний алхалт хийлээ

2025-12-04    |   790

Архангай аймгийн шүүгч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны дунд эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор 05 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 06:30 минутаас 8 цагийн хооронд  Архангай аймгийн шүүхийн шүүгч, ажилтнууд Булган уулын баруунаас зүүн чиглэлд чөлөөт алхалт зохион байгууллаа.

Эрдэнэбулган хайрхан уулаа нар зөв тойрон алхаж зуны эхэн сарын байгалийн сайхан, өглөөний сэнгэнэсэн агаар, үзэсгэлэнт цэцэгс, шувуудын жиргээнийг сонсож шинэ долоо хоногийн эхний өдрийн алхалт амжилттай сайхан боллоо.

Шинэ долоо хоногийн ажлаа эр хүч, амжилт бүтээлээр дүүрэн эхлүүлээрэй.

Цэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа

Цээнийн ягаан цэцгүүд дүүрэн байлаа

Цээнийн ягаан цэцгийн дэлбээг

Цэвэрхэн чинийхээ сайхантай зүйрлэлээ...

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Аймгийн шүүхийн Тамгын газар

. . .