-1

Шүүхийн тамгын газрын албан хаагчид шагнуулав

2024-09-17    |   72

Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батгэрэл  "Шүүхийн тэргүүний ажилтан" цол, тэмдгээр, Жолооч П.Энхбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг"-ээр, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Цогзолмаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Жуух бичиг"-ээр тус тус шагнуулав.

Шагналыг Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гардуулан өгч, хамт олноос нь халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .