Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн хэрэг, маргааны 2024 оны 3 дугаар улирлын мэдээ
2024-10-08 | 632024 оны 3-р улиралд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 172 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 68 эрх зүйн маргааныг шийдвэрлэж, 100 өргөдлийг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж, өргөдөл гаргагчийн өргөдлөө татан авах хүсэлтийн дагуу эзэнд нь буцаажээ.
Үүнээс: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг уригдагч тал бүрэн биелүүлснээр 44 өргөдлийг буцаасан байна.
ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ: Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 69 өргөдлөөр буюу 28.6 хувиар, Шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 69 өргөдлөөр буюу 50.3 хувиар тус тус БУУРСАН байна.
амжилттай болж, талууд эвлэрлийн гэрээ байгуулан, шүүгчийн захирамжаар баталгаажиж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, талуудыг эвлэрчээ.
Эвлэрлийн амжилтын хувь 86.8 хувь байна.
Нийт шийдвэрлэсэн 68 өргөдөл, нэхэмжлэлийн 57 буюу 83.8 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 11 буюу 16.2 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.
2024 оны 3-р улиралд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нийт 418 иргэний хэрэг(хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод) шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 59 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 14.1 хувиар бууруулжээ.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР