-1

Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт өндөрлөлөө

2024-09-20    |   51

\"Шүүхийн

 Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн \"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран зохион байгуулсан \"Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны” гурав дахь удаагийн сургалт өнөөдөр амжилттай өндөрлөлөө.


 

Сургалтын хаалтын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийнгүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төслийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, мэргэжилтэн Ц.Мөнх-Од нар оролцлоо. \"Шүүхийн Энэ удаагийн III ээлжийн сургалтад нийт 48 шүүхийн захиргааны ажилтан оролцсоноос 31 нь шалгалтад хангалттай үнэлгээ авч \"Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ны гэрчилгээг авах болзлыг хангасан байна. 

Ингээд сургалтад оролцогчдын сэтгэгдлээс хүргэе. 

 

Т.Дашцэрэн: Шүүхийн захиргааны ажилтны хувьд их зүйлийг сурч мэдлээ

 

\"\"Шүүхийн захиргааны шинэ ажилтны сургалт 10 дугаар сарын 5-15-ны хооронд 10 хоног үргэлжиллээ. Энэ хугацаанд шүүхийн захиргааны ажилтанд тавигдах шаардлага, ажиллах нөхцөл, стандартын талаар их зүйлийг сурч мэдлээ. Захиргааны ажилтны сургалтад шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэхэд төдийгүй шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн анхаарч ажиллах ёстой талаар хичээлүүд заасан. Би 2012 онд шүүхэд мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр анх ажилд орж байсан. Одоо Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байна. Цаашдын ажилдаа хэрэгтэй маш олон зүйлийг мэдэж авлаа. 

 

 

Э.Болорчимэг: Шүүхэд ажилд ороод удаагүй, мэдэхгүй зүйл маш их байсан


\"\"Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилладаг. Шүүхэд ажилд ороод есөн сар болж байгаа. Шүүхийн захиргааны шинэ ажилтны мэргэшсэн сургалтад хамрагдсандаа баяртай байна. Шүүхэд ажилд ороод удаагүй учраас энэ чиглэлийн туршлага багатай байсан. Харин энэхүү сургалтаар их зүйлийг сурч мэдлээ. Ажил мэргэжил, өдөр тутмын үйл ажиллагаанд юу анхаарч ажиллах ёстойгоос эхлээд маш их зүйлийг мэдэж авлаа. Мөн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хэрхэн ажиллах ёстой талаар төдийгүй ер нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн талаар өргөн мэдлэгтэй боллоо. Энэ сургалтыг цаашдаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах гэдгээр нь төрөлжүүлж, сургалтыг дагнаж явуулбал илүү үр дүнтэй болох болов уу гэж санагдсан. Би шүүхэд ажилд орохоос өмнө шүүхэд итгэх итгэл багатай байсан. Харин шүүхэд ажилд орсноор шүүгч нарыг хөндлөнгийн нөлөөнөөс бүрэн ангид хэрэг маргааныг шийдвэрлэдэг гэдгийг олж мэдсэн. Ингэснээр бас шүүхэд итгэх итгэл маань ч нэмэгдсэн. Шүүхийн бие даасан, хараат бус байдал бол хангагдсан юм гэдгийг мэдэрч байгаа. Энэхүү шүүхийн захиргааны шинэ ажилтны мэргэшүүлэх гурав дахь удаагийн сургалтад хамрагдсандаа баяртай байна. 

 

 

Б.Баттуяа: Сурч мэдсэнээ бусдадаа зааж сургана

 

\"\"Би Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслахаар ажилладаг. Ер нь ажилд орсноос хойш ямар нэгэн сургалтад хамрагдаж байгаагүй. Энэ сургалтад хамрагдсандаа маш их баяртай байна. Түрүү түрүүчийн сургалтад хамрагдсан хүмүүс ч гэсэн сургалтад их сэтгэл хангалуун байсан. Энд суралцаж олж авсан мэдлэгээ лавшруулж, сургалтад хамрагдаж байгаагүй бусад ажилтнууддаа бас хэлж, ярих хэрэгтэй юм байна гэж санагдсан. Энд хичээл орсон багш нарын хичээлүүдийг бүгдийг нь хувилж авсан байгаа. Очоод бусад ажилтнууддаа бас зааж сургая гэсэн бодолтой байна. Сургалт маш өгөөжтэй боллоо. Энэ сургалтыг цаашдаа хугацааны хувьд арай богино албан тушаалын ялгамжтайгаар явуулбал зүгээр юм болов уу гэж бодож байна.

 

 

Г.Чингис: Сургалт зохион байгуулсан нь маш ач холбогдолтой


\"\"Би Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажилд ороод дөнгөж гурван сар болж байгаа. Мэдэхгүй зүйл маш их байсан. Энэ сургалтаар нэлээд зүйлийг сурч мэдлээ. Шинэ залуу, мэдлэг туршлагагүй ажилтнуудад ийнхүү сургалт зохион байгуулж байгаа нь маш ач холбогдолтой. Миний хувьд шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдтэй хэрхэн харьцах ёстой, ажилдаа хэрхэн хандах вэ, ажлынхаа үр бүтээмжийг яаж дээшлүүлэх вэ гэдэг аргыг эндээс олж авсанд сургалтын ач холбогдол оршиж байна. Мэдээж энэ сургалтад зохион байгуулагчдын зүгээс хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан нь ойлгомжтой. Тэгэхээр бид энэ сургалтад сууж, олж мэдсэн зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлж, шүүхийн үйлчилгээг чирэгдэлгүй, ил тод нээлттэй байдлаар олон нийтэд хүргэж ажиллахад анхаарах болно. \"Шүүхийн

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

. . .