-1

Иргэний хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан бүсийн сургалт Архангай аймагт болов

2024-12-14    |   112

Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан бүсийн сургалтыг  2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрүүдэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас Архангай аймагт зохион байгууллаа. 

Уг сургалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах болон Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчид тус тус хамрагдав. 

Энэхүү сургалт нь хувийн эрх зүйд томоохон байр суурь эзлэх “Эдийн болон эдийн бус баялгийн эрх зүй дэх шинэлэг асуудлууд, шүүхийн практик”, “Өв залгамжлалын эрх зүйн шинэлэг асуудлууд, шүүхийн практик”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэлэг асуудлууд” зэрэг сэдвүүдийн хүрээнд 3 хоног үргэлжиллээ.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .