Волейболын тэмцээн зохион байгууллаа
2024-12-14 | 141Шүүгч, ажилтнуудын бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжин урамшуулах, ажилтан албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Архангайн шүүх"-2024 шилжин явах цомын төлөөх Волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нийт шүүгч, ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 5 багийн 30 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө.
1-р байранд: Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар
2-р байранд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
3-р байранд: Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Зохион байгуулагч:
Архангай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг
Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР