Өөрчлөн байгуулагдсан шүүхийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөв
2025-10-20 | 330Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 189 дүгээр Зарлигаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн дагуу шинээр томилогдсон Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Доржийн Байгалмаа, Пэрлээгийн Гандолгор, Чадраабалын Жаргалан, Пүрэвсүрэнгийн Дониддолгор, Дашбумбын Орхонтамир нарт шүүгчийн зарлигийг Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт хамт олны өмнө уншиж танилцуулан, шинээр томилогдсон шүүгчдэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр ерөнхий шүүгчээр сонгогдсон Д.Байгалмаад шүүхийн тамга, тэмдгийг гардуулан өгч, баяр хүргэв.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР