-1

Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах талаар сургалт зохион байгуулав

2025-02-10    |   41

2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Хоролцэцэг 2024 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг шинэчлэн гаргах талаар сургалт зохион байгуулав.

Уг сургалтад 2025 онд ХАСХОМ шинэчлэн гаргах анхан болон давж заалдах шатны нийт шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагчид оролцов.

Сургалтаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолыг танилцуулж, Мэдүүлгийн цахим системийн ашиглалт болон ХАСХОМ, ХАСУМ гаргах, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, арга зүйн заавар зөвлөгөө өглөө.

Мөн сургалтаар албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга, ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар тайлбарлан Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнууд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор мэдүүлэхийг анхааруулав.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР 

. . .