-1

ЭМГЭНЭЛ

2025-05-16    |   82

ЭМГЭНЭЛ

ЭРДЭНИЙН ОДХҮҮ

(1980-2025)

Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Эрдэнийн Одхүү нь 1980 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд айлын ууган хүү болон мэндэлжээ. 1987-1997 онд Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийг, 1998-2002 онд Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсжээ. Тэрээр 2011 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын магистр, 2018 онд Их засаг их сургуулийн хууль зүйн ухааны магистрын зэргийг тус тус хамгаалсан хуульч байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар зарлигаар шүүгчээр анх томилогдож, 2016-2019 онд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байлаа.

Э.Одхүү нь шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллах хугацаандаа шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг хэрэгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр ажиллаж, шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалыг нэр төртэй хашиж ирсэн юм.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны бүх талбарт прокурор, өмгөөлөгч, шүүгчээр ажилласан, мэргэжлийн ёс зүйн өндөр төлөвшилтэй, хуульчийн мэдлэг чадвар дадлыг өөртөө бүрэн төлөвшүүлсэн бидний дундах шилдэг шүүгч байсан юм.

Тэрээр шүүн таслах ажлын чанарыг сайжруулахад түүчээ нь болсон хамт олон болон хуульчдын дунд нэр хүндтэй, шүүн таслах ажиллагааг шударгаар хэрэгжүүлдэг шүүгч байлаа.

Түүний хүнлэг, энэрэнгүй, шударга зан, алиа хошин, хөгжилтэй, хөдөлмөрч хичээнгүй дотно дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.

Талийгаачийнхаа гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ,

ТУС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .