“Илтгэгчийн ур чадвар, түүнд суралцах нь” сэдэвт дотоод сургалт зохион байгууллаа
2025-07-10 | 71Ажлын байран дахь тасралтгүй хөгжил, харилцаа, өөрийгөө илэрхийлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор байгууллагын хэмжээнд “Илтгэгчийн ур чадвар, түүнд суралцах нь” сэдэвт дотоод сургалтыг 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг байгууллагын Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамтран санаачилж, зохион байгуулсан бөгөөд илтгэх ур чадварын талаар хэрэгцээтэй мэдлэг олгох зорилготой байв.
Сургалтад Архангай аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн багш Пүрэвсүрэн урилгаар оролцож, илтгэх ур чадварын онол, практикийг хослуулсан сонирхолтой хичээл заасан бөгөөд ажилтнууд идэвхтэй хамрагдаж, мэдлэг ур чадвараа ахиулах чухал боломж бүрдсэн юм.Хичээлийн хүрээнд дараах үндсэн сэдвүүдийг хамарсан болно:
Илтгэгчийн биеийн хэлэмж, дууны өнгө, үзэгчтэй харилцах арга барил
Илтгэл бэлтгэх, бүтэц боловсруулах, агуулга боловсруулах аргачлал
Айдсаа даван туулах, өөртөө итгэх итгэл нэмэгдүүлэх техникүүд
Хамтын дасгал, богино илтгэл бэлтгэх, шууд ярих туршилтууд
Сургалтад нийт 25 ажилтан оролцсон бөгөөд оролцогчдын зүгээс сэдвийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашид илтгэх ур чадварын цуврал сургалт зохион байгуулж байхаар санал нэгдсэн юм.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР