Нууц үгийн хэрэглээний талаар дотоод сургалт зохион байгуулав
2025-07-10 | 762025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгууллагын ажилтнуудад зориулсан “Нууц үгийн зөв хэрэглээ ба мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг Мэдээллийн технологийн мэргэжилтэн Т.Хоролцэцэг, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Цогзолмаа, Архивын ажилтан Н.Цэцэгсайхан, Бичиг хүргэгч Б.Нямбат нар хамтранзохион байгуулсан бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, байгууллагын нууцлалын түвшинг дээшлүүлэх зорилгоор нууц үг үүсгэх, хадгалах, ашиглах зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл хүргэсэн юм.
Сургалтын үеэр хүчтэй нууц үг хэрхэн үүсгэх, хоёр шаттай нэвтрэлт ашиглахын ач холбогдол, нууц үг хадгалах програмуудын талаар мэдээлэл өгч, практик кейс дээр тулгуурласан ярилцлага, асуулт-хариулт өрнүүлсэн нь оролцогчдын сонирхлыг татаж, сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлсэн.
Мөн ажилтнууд “Нууц үгийн хэрэглээний өөрийгөө шалгах тест”-д хамрагдаж, өөрийн нууц үг хэр найдвартай, зөв хэрэглэж байгаа эсэхийг үнэлэх боломжтой байв. Тестийн үр дүнг багцлан үзэхэд ажилтнуудын олонх нь нууц үг сонгохдоо амархан таамаглагдах үг, мэдээллийг ашиглах хандлагатай байгааг харуулсан бөгөөд цаашид нууц үгийн хэрэглээг сайжруулах шаардлагатай байв.
Сургалт нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, ажилтнуудын цахим хэрэглээнд хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болж өнгөрлөө.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР