Хангайн бүсийн шүүхүүдийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт амжилттай болж өндөрлөлөө
2025-10-21 | 197“Хангайн бүсийн шүүх-2025” аварга шалгаруулах 6 төрөлт тэмцээнийг 2025 оны 06 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Спортын Төрөлжсөн сургалттай Эрдэнэмандал ахлах сургуулийн спорт зааланд зохион байгууллаа.
Тэмцээнд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Хөвсгөл аймгийн шүүхийн 130 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Сагс, Волейбол, Дартс, Шатар, Ширээний теннисийн төрөлд өрсөлдлөө.
Мөн “Хангайн бүсийн шүүх-2025” аварга шалгаруулах тэмцээний нэг онцлог нь шүүхийн Тамгын газрын дэргэдэх ахмадын салбар зөвлөлийн ахмад шүүгч, ахмад шүүхийн захиргааны ажилтнууд оролцож Шатар, Ширээний теннис, Корнхол тэмцээний төрөлд өрсөлдсөн нь онцлог байсан юм.
Архангай аймгийн шүүхийн баг тамирчид дараах амжилтуудыг үзүүллээ:
-Сагс (эрэгтэй баг): Дэд байр
-Гар бөмбөг (эрэгтэй баг): Гутгаар байр
-Ширээний теннис (эрэгтэй төрөл ): Тэргүүн байр (Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.гүн-Эрдэнэ)
- Шатар (багийн дүнгээр): Гутгаар байр (Шүүгчийн туслах Б.Дамдинсүрэн, Д.Оюунгэрэл, Жолооч П.Энхбаатар)
Шүүхийн Тамгын газрын дэргэдэх ахмадын салбар зөвлөлийн ахмад шүүгч, ажилтны оролцсон спортын төрөлд
-Ахмадын “Шатар” эмэгтэй төрөлд: Гутгаар байр (Ц.ИдэрАлтай)
-Ахмадын “Корнхол” багийн төрөлд: Тэргүүн байр (Т.Даваасүрэн, Б.Алтанчимэг, Ц.Идэр-Алтай)
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэе