“Шүүгчээр томилогдсон Г.Цэрэндэжидэд хамт олон нь хүндэтгэл үзүүлэв”
2025-12-04 | 283Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар ажиллаж байсан Г. Цэрэндэжидийг Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон билээ.
Түүнийг шинэ албан тушаалд томилогдсонд Архангай аймаг дахь шүүхийн хамт олны зүгээс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн хүндэтгэл үзүүллээ.
“Шударга ёсыг сахиулагч шүүгчийн үйл хэрэгт нь амжилт хүсье.”

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .