-1

Твиннинг төслийн баг Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцав

2025-10-17    |   57

Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн Суурин зөвлөх Кристоф Копецки, Эссен хотын анхан шатны шүүхийн Ерөнхийлөгч ноён Волески, Тамгын дарга хатагтай Брухштайнер, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон бусад холбогдох ажилтны бүрэлдэхүүнтэй баг 2025 оны10 сарын 15-ны өдөр Архангай аймаг дахь шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцав.

Шүүхийн Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт шүүхийн дотоод бүтэц, зохион байгуулалт болон хэргийн хөдөлгөөн, шүүн таслах үйл ажиллагааны статистикийг танилцуулж, асуултад хариулав. Уулзалтын төгсгөлд төслийн багийн гишүүдтэй Герман, Монгол улсуудын шүүхийн үйл ажиллагааны бүтэц, үйл ажиллагааны төсөөтэй болон ялгаатай байдлын талаар санал солилцож, мэдээлэл авлаа.


Уулзалтад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга, Твиннинг төслийн Суурин зөвлөхийн туслах Б.Батжаргал, С.Одончимэг ШЕЗ-ийн Ажлын албаны Ахлах мэргэжилтэн Д.Намунаа, Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт болон шүүхийн захиргааны албан хаагчид оролцлоо.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
 

. . .