Шүүхийн байрны барилгын явцтай танилцав
2025-11-06 | 75Архангай аймагт шинээр баригдаж буй шүүхийн байрны барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөөдөр тус барилгын явцтай Архангай аймаг дахь шүүхийн шүүгчид болон шүүхийн Тамгын газрын дарга газар дээр нь очиж танилцав.
Барилгын гүйцэтгэлийн ажлын явц, чанар, хуваарьт төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл мэдээлэл өгч, ажил гүйцэтгэлийн шат бүрийн нөхцөл байдалтай танилцсан юм.
.jpg)


Шүүхийн шинэ байр ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдын ажлын орчны стандартыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .