-1

2025 оны бүтэн жилд анхан шатны шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 15.7 хувиар бууруулжээ

2026-01-09    |   217

2025 оны бүтэн жилд Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 299 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 153 эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн байна.   

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал: Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 60 өргөдлөөр буюу 25.1 хувиар,  

Шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 45 өргөдлөөр буюу 41.6 хувиар тус тус ӨССӨН байна. Графикаас харна уу.      

Шийдвэрлэсэн 153 өргөдөл, нэхэмжлэлийн 115 маргаан буюу 75.2 хувьд эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, талуудыг эвлэрүүлсэн.

Эвлэрлийн амжилтын хувь 75.2 хувьтай байна.   

Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь эвлэрүүлэн зуучлалд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.   

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн сүүлийн 3 жилийн

харьцуулсан судалгаа

2025 оны бүтэн жилд Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр нийт 733 иргэний хэрэг(хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод) шийдвэрлэсэн бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 115 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 15.7 хувиар бууруулжээ. Графикаас харна уу.

Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.     

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн 153 өргөдөл, нэхэмжлэлийн 109 буюу 71.2 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 44 буюу 28.8 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна. Графикаас харна уу.      

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР     

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

 

. . .