-1

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

2026-02-02    |   142

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.01.13) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Энэхүү ёслолд Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын "Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга" Г.Билгүүнсаран цахимаар оролцож, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Шүүхийн захиргааны ажилтан Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав.

Төрийн сүлдэндээ мөргөн, тангаргаа өргөсөн шүүхийн захиргааны ажилтанд Архангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд баяр хүргэн, ажилд нь амжилт хүслээ.

Тангараг өргөсөн  "Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга" Г.Билгүүнсарандаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .