Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон нутагт ажиллаа
2026-02-02 | 105Архангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тус аймгийн Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Чулуут сумын иргэдийн төлөөллийг хамруулан тэдний хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сургалтыг Өндөр-Улаан суманд зохион байгуулж, Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын албан хаагчид “Шүүхэд нэхэмжлэл хүлээн авах ажиллагаа”, “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээллийг өгч ажиллаа.




АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .