Мобайл аппликейшнээр тоон гарын үсэг авч байгаа иргэдэд үзүүлэх үйлчилгээний нөхцөл
2025-12-05 | 254ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ 1.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Цаашид улсын бүртгэлийн байгууллага гэх/-аас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулна. 1.2.Нэмэлт тоон гарын үсэг хэрэглэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд олгох тоон гэрчилгээтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулахгүй. 1.3.Тоон гарын үсэг олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон үйл ажиллагаанд Цахим гарын үсгийн тухай хууль болон Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг дагаж мөрдөнө. 1.4.Тээгч төхөөрөмж нь тоон гарын үсгийг агуулж буй хадгалах төхөөрөмж юм. 1.5.Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна. 2.ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ, ТҮҮНИЙ НӨХЦӨЛ 2.1.Иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгох бөгөөд Цахим гарын үсгийн тухай хуулийн 11.2-т заасны дагуу гэрчилгээний хүчинтэй байх хугацааг олгосон өдрөөс дуусах өдөр хүртэл хугацаагаар тооцно. 2.2.Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд иргэн гэрчилгээг шинээр авна. 2.3.Улсын бүртгэлийн байгууллагаас иргэнд тоон гарын үсгийг үнэ төлбөргүй олгоно. 3.1.Иргэн Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон QR кодыг G-sign аппликейшнд уншуулж, зааварчилгааны дагуу гэрчилгээ эзэмших хүсэлт илгээнэ. 3.2.Хүсэлт илгээгдсэний дараа гэрчилгээний нууц үг /цаашид ПИН код, ПУК код/-ийг хэрэглэх заавар, зөвлөмжийн хамт цахим шуудангийн хаяг, эсхүл гар утсанд илгээнэ. 3.НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ 3.3. ПИН код буюу нэвтрэх, баталгаажуулах нууц үг, ПУК код буюу нэвтрэх, баталгаажуулах нууц үгийг сэргээх нууц үг гэсэн 2 төрлийн нууц үгтэй байна. 3.4. G-sign аппликейшнд ПИН кодыг 3 удаа буруу оруулсан тохиолдолд төхөөрөмж түгжигдэх ба ПУК код зөв оруулснаар түгжээг тайлах боломжтой. 3.5. G-sign аппликейшнд ПУК кодыг 10 удаа буруу оруулсан тохиолдолд гэрчилгээ хүчингүй болох бөгөөд шинээр гэрчилгээ авах хүсэлтийг дахин илгээх боломжтой. 4.ТООН ГАРЫН ҮСЭГ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 4.1.Гэрчилгээ эзэмшигч дараах эрхтэй: 4.1.1.тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх; 4.1.2.гэрчилгээг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай хүсэлт гаргах; 4.1.3.өөрийн хувийн түлхүүрийг гэрчилгээжүүлэх байгууллагад хэсэгчилсэн байдлаар хадгалуулах; 4.1.4.тоон гарын үсэг хэрэглэхдээ энэ Цахим гарын үсгийн тухай хуулийн 10.3-т заасан хязгаарлалт тогтоох; 4.1.5.хуульд заасан бусад. 4.2.Гэрчилгээ эзэмшигч дараах үүрэгтэй: 4.2.1.хувийн түлхүүрийг бусдад шилжүүлэхгүй байх; 4.2.2.хувийн түлхүүрийн нууцлал, аюулгүй байдлыг хангах; 4.2.3.хувийн түлхүүрийг бусад этгээд мэдсэн, эсхүл мэдэх үндэслэлтэй гэж үзвэл энэ тухай гэрчилгээжүүлэх байгууллагад даруй мэдэгдэх; 4.2.4.гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд гэрчилгээнд хамаарах хувийн түлхүүрийг ашиглахгүй байх; 4.2.5.хууль бус гэж үзсэн мэдээллийг баталгаажуулах, нууцлахад хувийн түлхүүрийг ашиглахгүй байх; 4.2.6.хуульд заасан бусад. 5.ГЭРЧИЛГЭЭГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ 5.1.Улсын бүртгэлийн байгууллага нь Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.1-д заасан тохиолдолд иргэнд олгосон гэрчилгээг түдгэлзүүлнэ. 5.2.Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.1.1-д заасны дагуу гэрчилгээ эзэмшигч гэрчилгээг түдгэлзүүлэх хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт бичгээр гаргасан тохиолдолд улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 6 цагийн дотор түдгэлзүүлэх ажиллагаа хийж, хүсэлтэд заасан хугацаагаар түдгэлзүүлнэ. 5.3.Гэрчилгээ эзэмшигч гэрчилгээг түдгэлзүүлэх хүсэлтээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia.mn/, улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний төхөөрөмж, G-sign аппликейшныг ашиглан цахимаар гаргасан тохиолдолд улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ журмын 4.2-т заасны дагуу түдгэлзүүлнэ. 5.4.Хэрэв гэрчилгээ эзэмшигчийн мэдээлэл зөрүүтэй тохиолдолд энэ журмын 2.2-т заасан цахим шуудангийн хаяг, эсхүл гар утсанд мэдэгдэл хүргүүлнэ. 5.5.Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.1.2-т заасны дагуу гэрчилгээнд тусгасан мэдээлэл алдаатай, эсхүл хувийн түлхүүрийн нууцлал алдагдсан гэж улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан гэж үзэж, энэ талаар хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргасан тохиолдолд улсын бүртгэгч гэрчилгээг даруй түдгэлзүүлнэ. 5.6.Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.1.3, 17.1.4-т заалтад заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн гэрчилгээг түдгэлзүүлэх бөгөөд энэ тухай гэрчилгээ эзэмшигчид даруй мэдэгдэж, түдгэлзүүлсэн тухай мэдээллийг энэ журмын 2.2-т заасан цахим шуудангийн хаяг, эсхүл гар утсанд мэдэгдэл хүргүүлнэ. 5.7.Эрх бүхий байгууллагын шийдвэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/780 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Баримт бичгийн эргэлт зохион байгуулах журам”-д заасны дагуу хүлээн авах бөгөөд шийдвэрийг хүлээн авсан улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан санд даруй тусгана. 5.8.Гэрчилгээ эзэмшигч Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.4-т заасны дагуу түдгэлзүүлсэн гэрчилгээг сэргээх хүсэлт гаргасан тохиолдолд улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан хүсэлт болон холбогдох мэдээллийг шалгаж, гэрчилгээг даруй сэргээнэ. 5.9.Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.1.2, 17.1.3-т заасны дагуу түдгэлзүүлсэн шалтгаан арилснаар улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан гэрчилгээг ажлын 8 цагийн дотор сэргээж, гэрчилгээ эзэмшигчид холбогдох цахим шуудан, гар утасны дугаараар мэдэгдэнэ. 5.10.Улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/ Цахим гарын үсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгоно. 5.11.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтаны алдаатай, болгоомжгүй, хууль бус үйлдлийн улмаас гэрчилгээг буруу түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр гэрчилгээг сэргээж, түдгэлзүүлнэ. 6.ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ 6.1 Гэрчилгээ эзэмшигч өөрийн буруугаас болж хувийн түлхүүрийг алдсан, хувийн түлхүүрийн нууцыг задалсан, ПИН болон ПУК кодыг мартсанаас үүсэх үр дагаварыг эзэмшигч тал өөрөө хүлээнэ. 6.2 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 5.2-д заасны дагуу гэрчилгээ эзэмшигч Улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, гэрчилгээг түр түдгэлзүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирлыг гэрчилгээ олгогч байгууллага хариуцахгүй. --оОо--
Танхимын сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн орон тооны 20 эвлэрүүлэн зуучлагч, What is the difference between MIFARE 1K and 4K.онлайнаар орон нутгийн 30 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцож, гэр бүлийн зөвлөгөөний арга зүй, онцлогтой танилцан, кейс дасгал дээр ажиллах,Hotel credit cards. мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж байна. Энэ удаагийн сургалтад how to get rfid технологийг ашигласан шинэлэг арга хэрэглэж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйд хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах үйл явцад технологийн дэвшлийг нэвтрүүлэх практик туршлагыг оролцогчдод олгож байна. Тодруулбал, оролцогч бүрт RFID-тэй нэвтрэх карт олгож, сургалтын танхимын автомат хяналтын системтэй холбож, бүртгэл, ирцийн мэдээллийг цаг тухайд нь бодит цагийн горимоор баталгаажуулжээ. Мөн кейс дасгалын үеэр хууль ёсны хамаарал бүхий эд хөрөнгийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд where can i get rfid технологийг ашиглан гэр бүлийн өмч хөрөнгө, хэрэглээний зүйлсийг тэмдэглэсэн цахим таг (tag)-уудыг ашиглан хөрөнгийн бүртгэл,custom rfid metal cards. хуваарилалтын дарааллыг хялбаршуулан харуулсан туршлага бүхий жишээ дасгал ажиллууллаа. тоосгон цай.Ингэснээр эвлэрүүлэн зуучлагчид гэр бүлийн маргаанд технологийн дэмжлэгтэйгээр илүү системтэй, ил тод, best rfid blocking cards.шуурхай ажиллах боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй ирээдүйн хэрэг маргааны шийдвэрлэлтэд RFID системийг ашигласнаар үүсэх боломжит давуу талуудыг практикт туршиж үзэх боломжтой болж байна. Hotel Key Cards.Энэ нь уламжлалт арга барилд тулгуурласан үйл явцыг цахимжуулах, оновчтой шийдэлд хүрэхэд технологийн гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чухал алхам боллоо.