-1

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНААР МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХОЁР ХӨДӨЛГҮҮРТЭЙ БОЛНО

2025-12-05    |   262

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Аж, үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар зэхэж буй юм. Энэ хүрээнд салбарын сайд Г.Дамдинням тэргүүтэй холбогдох албаны хүмүүс хуулийн төслийн талаар танилцуулах уулзалтыг 2025 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр төрийн ордонд зохион байгууллаа. 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гол өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн бодлого  болохыг  Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцолсон юм. Тэрбээр “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн бодлогод зөв зохицуулалт хийсэн цагт манай улсын эдийн засаг тэлж, эдийн засгийн бусад салбарыг дэмжих боломж бүрдэнэ.  Одоогоор манай улсын эдийн засгийн бүх бодлого нүүрсэнд л суурилж байна. Цаашид зэс, газрын ховор элемент, өнгөт металлын хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалтад чиглэх шаардлага байна” гэлээ.

Өнөөдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож буй эрдэс бүтээгдэхүүн дотроос хамгийн өндөр нь зэсийн баяжмал бөгөөд үүнтэй холбоотойгоор Цагаансуварга, Хармагтай зэрэг эдийн засгийн эргэлтийг тэтгэх чухал ордууд ашиглах төслүүд гацаанд байгаа талаар салбарын сайд яриандаа дурдсан нь анхаарал татах сэдвийн нэг байлаа.

Хэрэвзээ  зэсийн баяжмалд тооцох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дэлхийн жишгээр 7-8 хувиар тооцох, үгүй юмаа гэхэд 9 хувиар  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаж батлуулж чадвал манай улсын эдийн засаг тогтворжих боломж бүрдэх юм. 

Танхимын сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн орон тооны 20 эвлэрүүлэн зуучлагч, What is the difference between MIFARE 1K and 4K.онлайнаар орон нутгийн 30 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцож, гэр бүлийн зөвлөгөөний арга зүй, онцлогтой танилцан, кейс дасгал дээр ажиллах,Hotel credit cards. мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж байна. Энэ удаагийн сургалтад how to get rfid технологийг ашигласан шинэлэг арга хэрэглэж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйд хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах үйл явцад технологийн дэвшлийг нэвтрүүлэх практик туршлагыг оролцогчдод олгож байна. Тодруулбал, оролцогч бүрт RFID-тэй нэвтрэх карт олгож, сургалтын танхимын автомат хяналтын системтэй холбож, бүртгэл, ирцийн мэдээллийг цаг тухайд нь бодит цагийн горимоор баталгаажуулжээ. Мөн кейс дасгалын үеэр хууль ёсны хамаарал бүхий эд хөрөнгийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд where can i get rfid технологийг ашиглан гэр бүлийн өмч хөрөнгө, хэрэглээний зүйлсийг тэмдэглэсэн цахим таг (tag)-уудыг ашиглан хөрөнгийн бүртгэл,custom rfid metal cards. хуваарилалтын дарааллыг хялбаршуулан харуулсан туршлага бүхий жишээ дасгал ажиллууллаа. тоосгон цай.Ингэснээр эвлэрүүлэн зуучлагчид гэр бүлийн маргаанд технологийн дэмжлэгтэйгээр илүү системтэй, ил тод, best rfid blocking cards.шуурхай ажиллах боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй ирээдүйн хэрэг маргааны шийдвэрлэлтэд RFID системийг ашигласнаар үүсэх боломжит давуу талуудыг практикт туршиж үзэх боломжтой болж байна. Hotel Key Cards.Энэ нь уламжлалт арга барилд тулгуурласан үйл явцыг цахимжуулах, оновчтой шийдэлд хүрэхэд технологийн гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чухал алхам боллоо.

Айлаар зүйрлэвэл, цалин гэх ганц орлогын эх үүсвэртэй, тэр нь тасарвал айлаас гуйх бус нэмэлт орлогын эх үүсвэртэй болсноор өрхийн амьжиргаа уруудахгүй, тогтсон орлоготой байна гэсэн үг.

Манай улсын хувьд өнөөдөр улс төр, эдийн засаг нь бүхэлдээ нүүрснээс хамааралтай байгаа нь нууц биш. Цаашид уул уурхай өндөр хөгжсөн Канад шиг манай улсын эдийн засаг хөгжих боломжтой гэдгийг салбарын сайд мөн яриандаа дурдсан билээ.

Тэрбээр “Манай улсын эдийн засаг нүүрсний үнэ унахад урууддаг, үнэ өсөхөөр дагаад сэргэдэг. Харин Канад улсын эдийн засаг нь зэс, нүүрс гэсэн хоёр эрдэс дээр суурилдаг. Дэлхийн эрдэс бүтээгдэхүүний худалдааны зах зээлд нүүрс, зэс хамгийн том байр суурь эзэлдэг бөгөөд нүүрсний худалдаа жилийн 850 тэрбум ам.доллар, зэс 450 тэрбум ам.доллар байна.

Бид зэсийн баяжмалд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дэлхийн жишиг буюу дунджаар 7.5 хувьд хүргэж чадвал эдийн засгийн хоёр хөдөлгүүр суурьтай болно.

Өөрөөр хэлбэл, нүүрс, зэс гэсэн энэ хоёр ашигт малтмалын үнэ ээлжлэн өөрчлөгдөхөд эдийн засгийн орлого тогтмол байх юм. Ер нь ашигт малтмалын салбарт бид цогцоор нэг бодлого барихаас илүү бүтээгдэхүүн бүрд бодлого явуулсан цагт тэнцвэрээ хадгална” гэж байлаа.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр олон жил маргаан дагуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлыг цэглэж,  баяжуулах, боловсруулах үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг уян хатан тооцох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүх аймагт тэгш хуваарилахаас илүү  уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж буй бүс нутгийг илүү дэмжих, бичил уурхай эрхлэгчдээс АМНАТ тооцох зэргийг тусгасан аж.

. . .