-1

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлж байна

2024-11-23    |   70

Монгол Улсын Дээд шүүхээс зохион байгуулсан \"Шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт, ярилцлагаар \"Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2015 оны тойм, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа, зөрчлийн тухай, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хянагдсан байдал, Шүүхээс хууль тайлбарлан хэрэглэхэд анхаарах зарим асуудал, Захиргааны ерөнхий хууль, үзэл баримтлал, Сонгуулийн маргааныг хянан шийдвэрлэх зарим асуудал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал” талаар Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, Улсын Дээд шүүхийн шүүгч нараас дээрхи сэдвүүдээр хийгдсэн сургалтыг шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарт танилцуулж, цаашид анхаарах асуудлаар ярилцлаа.

Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаархи тайлан болон хэлэлцүүлгээр яригдсан санал, хүсэлтийг шүүгч, захиргааны ажилтануудад мэдээлэл хийлээ.


Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ:

2016 оны 02 сарын 17-ны байдлаар 14 нэхэмжлэл хүлээн авснаас 5 хэрэг шийдвэрлэж, үлдэгдэл 9 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна. 

Өнгөрсөн оны 2 дугаар сарын мэдээтэй харьцуулахад шийдвэрлэсэн хэрэг 3 хэргээр буурсан байна.


 


 
 

. . .