Сургагч багшийн сонгон шалгаруулалт зарлаж байна
2024-11-23 | 76Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг удирдан чиглүүлж ажиллах сургагч багш нарыг чадваржуулах зорилгоор \"Шүүхийн сургалтын сургагч багш нарын сургалт”-ын нэгдүгээр ээлжийг 2016 оны 03 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулж, 56 сургагч багш оролцлоо. Сургалтын хүрээнд насанд хүрэгчдийн сургалтын онцлог, хичээл заах арга зүй болон сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх талаар оролцогчдын онол, практикийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар шүүхийн сургалтын шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургагч багш нарын эгнээг өргөжүүлэх зорилгоор сургагч багшийн сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэлээ.
Иймд дор дурдсан шаардлагыг хангасан, шүүхийн сургалтад сургагч багшаар ажиллах сонирхолтой, 2016 онд мэдүүлэг ирүүлээгүй хүмүүс хүсэлтээ ирүүлнэ үү.
Сургагч багшид тавигдах шаардлага:
1. Эрх зүйн болон бусад (нийгмийн мэдрэмж, салбар дундын мэдлэг гэх мэт) тодорхой салбараар мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
2. Сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хийх, гарын авлага боловсруулах чадвартай байх;
3. Сургалт зохион байгуулах туршлагатай, сургагч багшийн ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх;
4. Хувийн зохион байгуулалт, менежментийн чадвар сайтай байх;
5. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтад сургагч багшаар ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.
Дээрх шаардлагыг хангасан, шүүхийн сургалтад багшлах сонирхолтой хүмүүс сургалтад оролцох тухай мэдүүлгээ (мэдүүлгийг энд дарж татаж авна уу) 2016 оны 03 дугаар сарын 15-22-ны өдрүүдэдjudtraining@judcouncil.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
\"Шүүхийн сургалтын сургагч багш нарын нэрсийн жагсаалт”-ыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн батална.
Жич: Сургагч багшаар ажиллах боломжтой чиглэлийг Шүүхийн сургалтын 2016 оны нэгдсэн төлөвлөгөө (Шүүхийн сургалтын 2016 оны нэгдсэн төлөвлөгөөг энд дарж үзнэ үү) - нөөс харна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 51-267697, 88078566 утсаар холбогдон авч болно.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ