Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын зар
2024-11-23 | 65 Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар тушаалаар \"Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тус тус 1 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа.
Шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг хүссэн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18 тоот зарлигаар батлагдсан \"Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-тай танилцана уу. Мөн шинээр нэр дэвшиж буй иргэн www.shuugch-songon.mn хаягаар бүртгүүлэхээс гадна бүрдүүлсэн баримт материалаа цаасан хэлбэрээр бүртгэлийн хугацаанд шууданд хийж Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албанд ирүүлнэ үү!
I.АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:
Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан дараах болзол, шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.Хууль зүйн дээд боловсролтой;
2.Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан;
3.Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэн;
4.Ял шийтгүүлж байгаагүй;
5.Шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй;
6.Бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;
7.Шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;
8.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй;
9.Мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
10.Mонгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;
11.Мэдээллийн технологийн хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
12.Шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;
13.Бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх.
II. ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧ:
Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.1.3 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Анхан шатны шүүхийн шүүгчээр гурваас доошгүй жил ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай;
2. Шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай;
3. Мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичиж, нийтлүүлсэн байх.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ МАТЕРИАЛ:
ЖИЧ: Баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу! Мөн бүрдүүлэх материалуудыг бүрдэл тус бүрээр .pdf файл болгон програмд оруулах (жишээ нь: нийгмийн даатгалын дэвтэрийг нүүр, бичилт хийгдсэн бүх хуудсуудтай нь нэгтгэж нэг .pdf файл болгох) БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН АЛЬ НЭГ БҮРДЛИЙН ХУУДАС ДУТУУ ОРСОН ТОХИОЛДОЛД БАРИМТЫГ ДУТУУ БҮРДҮҮЛСЭНД ТООЦОХ ТУЛ ОРУУЛСАН ФАЙЛ ТУС БҮРЭЭ БҮРЭН ГҮЙЦЭД ЭСЭХИЙГ САЙН ШАЛГАНА УУ.
Дээр дурдсан болзол, шаардлагыг хангасан хуульч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан дараах баримт материалыг бүрдүүлэн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутаас 04 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn хаягаар орж, бүртгэлийн хэсэгт хавсарган оруулна уу. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет /Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү. (Мэдүүлгийг энд дарж татаж авна уу)/;
2.Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Өргөдлийн хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг зурсан байна. (Өргөдлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/;
3.Гурван үеийн намтар /өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтрыг бичиж, хуудас бүрт гарын үсэг зурсан байна.Гурван үеийн намтраа \"www.shuugch-songon.mn” цахим хуудсанд оруулахдаа хавсралтын төрлөө \"Нэр дэвшигчийн мэдээллийн хүснэгт” гэж сонгож оруулна уу/;
4.Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/;
5.Ажил байдлын тодорхойлолт /эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт. Өмгөөлөгч нэр дэвшигчид Монголын хуульчдын холбооны харъяалагдах хорооноос тодорхойлолт авна/;
6.Цээж зураг/3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсанзураг/;
7.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах/;
8.Их, дээд сургууль төгссөн диплом /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт авч ирэх/;
9.Хуульчийн гэрчилгээ /Хууль зүйн сайдын хэдэн оны хэддүгээр тушаалаар олгосон, тушаалын хавсралтад заасан өөрийн овог, нэрийг тодруулж тэмдэглэсэн хуулбар/
10.Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машинаас/;
11.Ам бүлийн тодорхойлолт /баг, хорооны Засаг даргаас/;
12.Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлснийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх. /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн \"Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/;
13.Эрүүл мэндийн үзлэгийн маягт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот албан тушаалын хоёрдугаар хавсралт (Маягтыг энд дарж татаж авна уу)-ын дагуу бөглөнө /;
14.Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт (ХОМ) /Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө (Маягтыг энд дарж татаж авна уу)/;
15.Бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл;
16.Мэргэшсэн чиглэлээр мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн бол хэвлэгдсэн ном, сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлэл /мэдээлэлд: өгүүлэл, нийтлэлийн нэр, хэвлэгдсэн огноо, хэвлэлийн нэр, (Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчид хамаарна)/.
НӨӨЦӨӨС НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Нөөцөөс нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны бичиг хэрэгт ирүүлнэ үү. Үүнд:
1.Төрийн албан хаагчийн анкет /Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү. (Мэдүүлгийг энд дарж татаж авна уу)/;
2.Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, мөн хэзээ аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж нөөцөд байгаа тухай мэдээллийг, шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг зурсан байна. (Өргөдлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/;
3.Гурван үеийн намтар /өөрийн, эцгийн, өвөг эцгийн намтрыг бичиж хуудас бүрт гарын үсэг зурсан байна./;
4.Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн байх/;
5.Ажил байдлын тодорхойлолт/эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт. Өмгөөлөгч нэр дэвшигчид Монголын хуульчдын холбооны харъяалагдах хорооноос тодорхойлолт авна/;
6.Цээж зураг/3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсанбайна/;
7.Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах/;
8.Их, дээд сургууль төгссөн диплом /хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлолтыг хавсаргах, Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулсан тодорхойлолт авч ирэх/;
9.Хуульчийн гэрчилгээ /Хууль зүйн сайдын хэдэн оны хэддүгээр тушаалаар олгосон, тушаалын хавсралтад заасан өөрийн овог, нэрийг тодруулж тэмдэглэсэн хуулбар/
10.Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машинаас/;
11.Ам бүлийн тодорхойлолт /баг, хорооны Засаг даргаас/;
12.Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлснийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн \"Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/;
13.Эрүүл мэндийн үзлэгийн маягт /Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 41/20 тоот тушаалын хоёрдугаар хавсралт (Маягтыг энд дарж татаж авна уу)-ын дагуу бөглөнө /;
14.Эд хөрөнгөө тодорхойлж бичсэн жагсаалт (ХОМ) /Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт (Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг)-ын дагуу бөглөнө. (Маягтыг энд дарж татаж авна уу)/;
<