Онцгой байдлын газар, Тахарын хэсэгтэй хамтарсан сургалт явууллаа
2024-11-23 | 65Архангайаймаг дахь шүүхийн тамгын газар нь 4 дүгээр тойргийн тахарын хэсэгтэй хамтран галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, гамшигаас хамгаалах арга хэмжээг зохион явууллаа. Уг арга хэмжээний хүрээнд тус аймгийн шүүхийн ажилтнууд болон тахарын алба хаагчдад Архангай аймгийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн, дэслэгч Э.Чимэдлхам \"Ажлын байранд галын аюулгүй байдлыг хангах нь” , \"Газар хөдлөлтийн тухай ойлголт, эрсдлийг бууруулах арга хэмжээж”сэдвүүдээр тус тус хичээл зааж, гал гарсан, онцгой нөхцөл байдал үүссэн үед галын хорыг хэрхэнашиглаж ажиллах талаар сургалт зохион байгуулж, Шүүхийн Тамгын газрын дэргэдэх \"Гамшгаас хамгаалах бүлгэм”-ийн гишүүд нэгдсэн зохион байгуулалт, үүргийн дагуу ажиллаж гал түймэр гарч буй голомтыг хэрхэн унтраах талаар үзүүлэх сургалтуудыг тус тус амжилттай зохион байгууллаа.