ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ЧУУЛГАН “PDAС”-Т МОНГОЛЫН ӨГСӨН МЕССЭЖ
2026-03-24 | 582Уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий Олон улсын чуулга уулзалтад дэлхийн 135 орны 23000 гаруй төлөөлөгч, 2500 гаруй хөрөнгө оруулагч хүрэлцэн иржээ. COVID-19 цар тахлаас үүдэн хоёр жил хэртэй “завсарласан” чуулганд улс орнууд идэвхтэй оролцож, уул уурхайн салбарынхаа бодлогыг уралдан танилцуулж, хөрөнгө оруулалт идэвхижсэн өдрүүдээр амьсгалж байна.
Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос зохион байгуулдаг Олон Улсын уул уурхайн чуулга уулзалт Канадын Торонто хотноо 90 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа нь уул уурхайн салбарынхны хувьд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, хүлээлт үүсгэдэг, стратегийн түншээ олдог хурал болсныг гэрчилнэ.
Монгол Улсын хувьд 2006 оноос хойш 16 дахь жилдээ PDAC-т оролцож буй. Энэ удаагийн чуулга уулзалтад манай улсаас Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, С.Ганбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Я.Ариунболд болон “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ зэрэг манай улсын уул уурхайн томоохон компанийн төлөөллүүд оролцлоо.
УУХҮ-ийн сайдын хувьд энэхүү чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, дэлхийд монголын уул уурхайн салбарыг сурталчлахад бодлогоо чиглүүлж, хөрөнгө оруулагчдад төслүүдээ танилцуулах боломжийг хайн, уулзалт хурлуудаар амьсгалж, уул уурхайн салбарт тоглогч дэлхийн хөрөнгө оруулагчдыг талын монголд “урьсан” үйл явдлаар өрнүүн болж өнгөрөв.



“MONGOLIA@PDAC 2022” бизнес форумыг өндөр түвшинд, амжилттай зохион байгуулав
Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд “MONGOLIA@PDAC 2022” бизнес форум зохион байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хөрөнгө оруулагчдад хандан үг хэлсэн юм. Үүнийг тоймлон, онцлон эшилбэл,
- Монгол Улс зэсийн салбараа цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ батарейн түүхий эд, газрын ховор элемент, бусад критикал минералын хайгуулыг дэмжихэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтууд хийж эхэлж байна. Мөн энэ чиглэлийн түүхий эд хэрэглэгч улс орнуудтай засгийн газрын түвшинд хамтран ажиллах алхмуудыг эрэлхийлж байна.2050 онд гэхэд дэлхийн хүн амын 68 орчим хувь нь Ази тивд төвлөрөх судалгаа байна.
- Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварт дэд бүтэц томоохон үүрэг гүйцэтгэдэг учир томоохон ордуудыг хилийн боомттой холбосон төмөр зам ашиглалтад орно. Цаашид уул уурхайн бүс нутаг дахь цахилгаан станц, ус хангамжийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилтыг бид дэвшүүлсэн.
- Уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах нь Засгийн газрын зорилт юм.
- Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, нөөцөөрөө дэлхийд дээгүүрт тооцогдох зэс-алтны “Оюутолгой” төсөл, коксжих нүүрсний “Тавантолгой” төсөл болон олон арван төсөл амжилттай хэрэгжиж дэлхийн шилдэг техник, технологи нэвтэрч байна. Үүний дүнд манай улс зэс, металлургийн нүүрс, алтны экспортод тулгуурласан, 6 тэрбум долларын жилийн орлого бүхий орчин үеийн уул уурхайн хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгож амжсан байна.
- Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ-наас салбарын хөгжлийг “Хайгуул-Олборлолт-Боловсруулалт-Борлуулалт-Хуваарилалт” гэсэн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг хуулиудын төслийг боловсруулаад байна. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн төслүүдийг илүү амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн онцоллоо.
Энэхүү бизнес форумд “Оюутолгой” ХХК, “Степ голд” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэ Ресурс Девелопмент” корпораци, Xanadu Mines, ION Energy зэрэг компаниуд төслүүдээ танилцуулсан юм.


Монголд “урьсан” уулзалтууд
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ны Ерөнхийлөгч Алекс Кристофертой тусгайлан уулзав. Дэлхийн уул уурхайн салбарыг “эзэнжүүлсэн” том байгууллагын удирдлага Монголын уул уурхайн салбарыг сонирхож буйгаа илэрхийлсэн нь анхаарал татна. Манай улсын хувьд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг танилцуулан, гол хуулиуддаа өөрчлөлт шинэчлэлт хийх замаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцлийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэсэн бол ноён Алекс Кристофер Монголын уул уурхайн салбар идэвхтэй оролцож буйд талархсанаа илэрхийлжээ. Энэ онд Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буйтай PDAC чуулга уулзалтын 90 жилийн ой давхцаж байгаа нь онцлог. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, PDAC-н Ерөнхийлөгч Алекс Кристофер нар дурсгалын захидал солилцсон байна.
Мөн УУХҮ-ийн сайдаар тэргүүлүүлсэн уул уурхайн компанийн удирдлагууд Канадын байгалийн баялгийн сайдын парламентын нарийн бичгийн дарга Ивон Жонс, Торонтогийн Хөрөнгийн биржийн уул уурхай хариуцсан Захирал Дийн Макферсон нартай уулзсанаас гадна Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вилли Крачтай уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн технологи судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож баяжмал боловсруулах үйлдвэрийн талаар товч танилцуулав. Энэ үеэр “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг байгуулжээ. Түүнчлэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон тэргүүтэй уул уурхайн компанийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж хэрэгжүүлэх хүрээнд Канадын ойжуулалтын “Бринкман форестейшн” группийн захирал, хатагтай Жүди Тетротой уулзаж, хамтран ажиллах талаар ярилцсан гээд уул уурхайн салбарынхан PDAC-аас богц дүүрэн ирж байна.
Олон улсын уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад PDAC гол ач холбогдлоо өгдөг. 7 жилийн өмнөөс энэ уулзалтыг тусгайлан зохион байгуулах болжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзгалт нь “Хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр 0 болгоход уул уурхайн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд явагдсан ба Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн улс орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг шууд болон шууд бус хэлбэрээр тэглэх зорилгодоо хэрхэн хүрэх, үүнд уул уурхайн салбарын оруулах хувь нэмрийн талаар чөлөөтэй ярилцаж санал бодлоо солилцов.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг, ногоон эрчим хүчний шилжилттэй холбогдуулан цаашид метал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна.Манай улсын хувьд цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа дэлхий нийтийн хүчин чармайлт, түүн дотор хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр тэг болгох чиглэлд уул уурхайн салбарын тэргүүлэгч институциуд, компаниудын зүгээс гаргаж буй санал санаачлага, алхмуудыг анхааралтай ажиглаж байгаа” гэдгийг энэ үеэр тэмдэглэн хэлсэн байна.
Ийнхүү Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос зохион байгуулдаг Олон Улсын уул уурхайн чуулга уулзалтад Монгол Улс идэвхтэй оролцлоо. Хөрөнгө оруулагчид талын монголд туршлага хуваалцан хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж, манлайлан оролцож буй уул уурхайн компаниудад зөвлөгөө өгч, идэвхтэй хамтарна гэдгээ илэрхийлсэн үр дүнгээр PDAC-ыг дүгнэж болох нь.






Танхимын сургалтад дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн орон тооны 20 эвлэрүүлэн зуучлагч, What is the difference between MIFARE 1K and 4K.онлайнаар орон нутгийн 30 эвлэрүүлэн зуучлагч сургалтад оролцож, гэр бүлийн зөвлөгөөний арга зүй, онцлогтой танилцан, кейс дасгал дээр ажиллах, мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зэргээр гэр бүлийн хэргийг эвлэрүүлэн зуучлах ур чадвар эзэмшиж байна. Энэ удаагийн сургалтад how to get rfid технологийг ашигласан шинэлэг арга хэрэглэж, сургалтын үр дүнг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирээдүйд хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах үйл явцад технологийн дэвшлийг нэвтрүүлэх практик туршлагыг оролцогчдод олгож байна. Тодруулбал, оролцогч бүрт RFID-тэй нэвтрэх карт олгож, сургалтын танхимын автомат хяналтын системтэй холбож, бүртгэл, ирцийн мэдээллийг цаг тухайд нь бодит цагийн горимоор баталгаажуулжээ. Мөн кейс дасгалын үеэр хууль ёсны хамаарал бүхий эд хөрөнгийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд where can i get rfid технологийг ашиглан гэр бүлийн өмч хөрөнгө, хэрэглээний зүйлсийг тэмдэглэсэн цахим таг (tag)-уудыг ашиглан хөрөнгийн бүртгэл,custom rfid metal cards. хуваарилалтын дарааллыг хялбаршуулан харуулсан туршлага бүхий жишээ дасгал ажиллууллаа. тоосгон цай.Ингэснээр эвлэрүүлэн зуучлагчид гэр бүлийн маргаанд технологийн дэмжлэгтэйгээр илүү системтэй, ил тод, best rfid blocking cards.шуурхай ажиллах боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй ирээдүйн хэрэг маргааны шийдвэрлэлтэд RFID системийг ашигласнаар үүсэх боломжит давуу талуудыг практикт туршиж үзэх боломжтой болж байна. Hotel Key Cards.Энэ нь уламжлалт арга барилд тулгуурласан үйл явцыг цахимжуулах, оновчтой шийдэлд хүрэхэд технологийн гүйцэтгэх үүргийг тодорхойлоход чухал алхам боллоо.
HF 13.56MHz RFID Card LF 125KHz RFID Card UHF 860-960 MHZ RFID Card Custom NFC Card Custom rfid wooden card RFID Metal Card What is RFID card and how does it work Technology Applications Blog Contact best rfid blocking cards rfid card hilton hotel key-card why is rfid controversial custom rfid nfc card nxp icodeslix best rfid blocking card custom vingcard compatible cards nfc custom rfid wooden card how to copy rfid card to android how to copy rfid card to iphone nfc tags singapore hotel key card waterproof nfc tag for outdoor conditions