-1

Шүүгчийн ёс зүйн суурь сургалт зохион байгууллаа

2024-11-22    |   74

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн ёс зүйн суурь сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрүүдэд 4 ээлжээр амжилттай зохион байгууллаа. Хуульчийн багц цаг олгох энэхүү сургалтад нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 192 шүүгч хамрагдсан юм. 

\"Шүүгчийн

Тус сургалт нь шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, шүүгчийн зан төлвийг бүрдүүлэх, шүүгчийн ёс зүйг сахих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд ёс зүй ба мэргэжлийн ёс зүй, шүүгчийн зан төлөв, шүүгчийн ёс зүйн хариуцлага, шүүгчийн ёс зүйн зөрчил, түүнийг шалган шийдвэрлэх ажиллагааны онцлог, анхаарах зүйлсийн талаар шүүгчдийн онол арга зүйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдлээ.

\"Шүүгчийн

 

Сургалтыг Философийн ухааны доктор, дэд профессор Ц.Батцэрэн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан зэрэг их сургуулийн эрдэмтэн багш нараас гадна Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаачид удирдан явуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс \"Шүүгчийн ёс зүйн сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, үр нөлөөг сайжруулах” үйл ажиллагааг 2017 оны онцлох ажлаар төлөвлөсөн бөгөөд шүүгчийн ёс зүйн суурь сургалтаас гадна шүүгчийн ёс зүйн үндсэн сургалт I, II-ын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зохион байгуулахаар төлөвлөж байна.

\"Шүүгчийн

 

Дараагийн сургалтыг Хуульчийн болон шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим үүрэг, тэдгээрийн харьцуулалт, шүүхийн бие даасан, шүүгчийн төвийг сахих зарчим, шүүгчийн албан үүргээс бусад хувийн амьдралд баримтлах зарчим, шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, шүүгчийн ёс зүйн үндсэн зарчмууд, тэдгээрийн агуулга, шүүгчийн ёс зүйн зөрчилд тооцогдох тохиолдол, онцлох кэйс зэрэг агуулгаар сонгон суралцах хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.



 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

. . .