-1

Тахиа жилийн хийморь

2024-09-20    |   48

       Монголын шүүхийн ажилтны холбооны Архангай аймаг дахь салбараас Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийт шүүгч, ажилтнуудад ардын уламжлалт өв соёлыг сурталчлах, хамтын ажиллагаа, харилцааны чадварыг хөгжүүлэх, ажлын стрессийг тайлах зорилгоор \"Тахиа жилийн хийморь” тэмцээнийг амжилттай явууллаа.

       Тэмцээнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Тамгын газар тус бүр баг болон оролцож Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн \"Азарга” баг тэргүүн байр эзэллээ. Тэмцээнд идэвхтэй оролцсон нийт шүүгч, ажилтнууддаа талархал илэрхийлэхийн ялдамд ирж буй алтан унжлагат хэмээх Гал Тахиа жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .


Сар шинэдээ сайхан шинэлээрэй .

Архангай аймгийн шүүхийн ажилтны холбоо

 


. . .