Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Архангай аймагт ажиллав.
2024-11-22 | 77Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол улсын гавьяат хуульч О.Зандраа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ахлах шинжээч Ж.Өнөрбаяр нар 2017 оны 03 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд, Шүүхийн тамгын газарт ажиллалаа.
Тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, шүүх хуралдааны танхим, архивын өрөөгөөр орж танилцлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайлан болон 2017 оны гол зорилтуудыг танилцуулахын зэрэгцээ шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сонирхсон асуултанд хариулт өгч, тэдгээрийн санал, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцлоо.
Энэ үеэр Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар \"Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнагдсаныг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын өмнө Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн О.Зандраа хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэлээ.