Дотоод сургалт зохион байгууллаа
2024-11-22 | 752017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа 2017 оны Сургалт, судалгааны ажлын хагас жилийн төлөвлөгөөний хүрээнд тус шүүхийн шүүгч, ажилчдад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээ, тулгамдаж буй зарим асуудал, Шүүхээс хууль тайлбарлан хэрэглэхэд анхаарах зарим асуудал, Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн шаардлагын төрлүүд, Төрийн албаны тухай хуулийн хэрэглээ зэрэг сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл хийж, тус шүүхийн 2016 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунган шийдвэрлэсэн хэргийн талаарх судалгааг шүүгчийн туслах Г.Цэрэндэжид танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцлаа.
. . .