Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
2024-11-22 | 77Архангай аймаг дахь шүүхүүд, шүүхийн тамгын газар 2017 оны 05 сарын 26-ны өдөр Архангай аймгийн хууль, хяналтын байгууллагуудтай хамтран \"Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс \"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулиар танилцуулга, сурталчилгаа хийсэн бол Архангай аймаг дахь шүүхүүд, шүүхийн тамгын газар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, иргэний хэргийн нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах зааварчилгаа, иргэдийн хүссэн мэдээллийг өгч, шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилж ажиллав.
Тус өдөр иргэний хэргийн шүүхэд 3 нэхэмжлэл, 1 хяналтын гомдол хүлээн авч, давхардсан тоогоор 80 орчим хүнд шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн ажилтнуудын харилцаа хандлага ёс зүйн талаарх санал асуулгыг нийт 50 иргэнээс авч ажиллалаа.
Шүүхийн тамгын газар