-1

Хангайн бүсийн “Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан” боллоо

2024-11-22    |   79

      Монголын шүүхийн ажилтнуудын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын улсын уралдаан\"-ыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм Хангайн бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын уралдаан 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 10 цаг 30 минутад Өвөрхангай аймгийн Хархорин суманд боллоо. Тус бүсээс шалгарсан ажилтнууд Улаанбаатар хотноо болох нэгдсэн шалгаруулалтад өрсөлдөх эрхийг авна.

\"Хангайн 

      Хангайн бүсийн уралдаанд Архангай аймгийн шүүх, Баянхонгор аймгийн шүүх, Өвөрхангай аймгийн шүүх, Хөвсгөл аймгийн шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхүүдийн захиргааны нийт 80 ажилтан оролцлоо.

\"Хангайн

      Хангайн бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн ахалж, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярхүү, Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан, Өвөрхангай аймгийн шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат нар ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажиллаж байгаа юм.

\"Хангайн 

      Шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн ур чадварын улсын уралдаанд хангайн бүсийн 5 шүүхээс шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн -4, эрүүгийн хэргийн шүүгчийн туслах-18, иргэний хэргийн шүүгчийн туслах-21, захиргааны хэргийн шүүгчийн туслах-3, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-12, мэдээлэл технологийн мэргэжилтэн-4, эвлэрүүлэн зуучлагч-4, эвлэрүүлэн зуучлагчийн туслах-6, нягтлан бодогч-5, нярав-4, архив бичиг хэргийн эрхлэгч-4, тус тус мэргэжлийн ур чадвараа сорин, өрсөлдлөө. 

\"Хангайн

      Уралдаанд оролцогчдыг нийт 100 оноогоор үнэлэх бөгөөд сорилын шалгалт, бодлого, эссэ бичлэг, центавр болон албан хэрэг хөтлөлт, үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзан ангилал тус бүрт тэргүүлсэн 9 ажилтанд өргөмжлөл гардуулж, улсын уралдаанд оролцох эрх олголоо.


. . .