-1

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт зохион байгууллаа

2024-11-23    |   85

      2017 оны 06 сарын 02-ны өдөр тус тамгын газраас 2017 онд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас сонгогдсон иргэдэд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, ШЕЗ-өөс баталсан \"Шүүхэд иргэдийн төлөөлөгч ажиллуулах журам” болон бусад холбогдох дүрэм журмуудыг танилцуулах зорилгоор сургалт зохион байгууллаа.

      Сургалтад тус шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт оролцсон ба шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн болох, түүний бүрэн эрх, үүрэг, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн хаанаас сонгодог, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж юу болох, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, түүний хараат бус байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд тус шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Орхонтамир мэдээлэл өгч ажиллалаа.

      Шүүхийн тамгын газраас сум бүрт нүүдэллэн ажиллаж сумдаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


 

Шүүхийн тамгын газар

. . .