-1

\"ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт илтгэлийн уралдаан

2024-11-22    |   77

     Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай аймаг дахь шүүхүүдийн тамгын газартай хамтран шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх талаар ач холбогдолтой, шинэ санал, санаачлагыг шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, хуулийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, оюуны бүтээлч хандлагыг дэмжих, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор \"ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ сэдэвт илтгэлийн уралдааныг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхийн байранд амжилттай зохион байгууллаа.

Тус илтгэлийн уралдаанд:

Тэргүүн байр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Цэрэндэжид,

Дэд байр: Архангай аймгийн шүүхийн тамгын газрын үйлчлэгч Ц.Идэр-Алтай,

Гутгаар байр: Архангай аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар,

Тусгай байр: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Батгэрэл нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.



Илтгэлийн уралдааны зорилго болох шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх талаар гарсан шинэ санал, санаачлагыг шүүхийн өдөр дутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллах болно. Иймд шагналт байранд шалгарсан илтгэгч нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.



Шүүхийн тамгын газар


 


. . .