-1

Спортын таван төрөлт тэмцээн зохион байгуулагдав

2024-09-20    |   55

Спортын таван төрөлт тэмцээн зохион байгуулагдав

 

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороо, Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар хамтран 2017 оны 12 дугаар сарын 01-02 өдрүүдэд Архангай аймаг дахь шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын дунд Шатар, Ширээний теннис, Гар бөмбөг, Сагсан бөмбөг, БОлс таталтын төрлөөр тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.


Тэмцээнийг тус аймаг дахь шүүхүүдийн шүүгч, ажилтнуудаас бүрдсэн холимог багуудын дундзохион байгуулж, төрөл тус бүрт багийн гаргасан амжилтаар нэгдсэн байр эзлүүлж шалгуурлан урамшуулсан нь хамт олны багаар ажиллах чадвар нэмэгдсэн ач холбогдолтой болж өндөрлөлөө.

 

Тодруулбал, дээрх тэмцээнүүдэд \"Таван цагараг”, \"Чингисийн есөн өрлөг”, \"Olympijcs”, \"Шонхорууд” зэрэг багууд өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү ахлагчтай \"Шонхорууд” баг тэргүүн байрэзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан бол удаах байранд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа ахлагчтай \"Olympijcs” баг орж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдаж баг тамирчдаа хошуучлан амжилт гарган оролцлоо.

 

Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчиддаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

\"Архангай
\"Архангай
\"Архангай
\"Архангай
\"Архангай
\"Архангай

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .