АРХАНГАЙ АЙМГИЙН 2017 ОНЫ ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТНААР ШҮҮХИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ Т.НЭРГҮЙБААТАР ШАЛГАРЛАА
2024-11-22 | 84
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь Төрийн албаны шилдэг ажилтан, Эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтан, Боловсролын салбарын шилдэг ажилтан, Соёл, урлагийн салбарын шилдэг ажилтан, Хууль зүйн салбарын шилдэг ажилтан, Спортын салбарын шилдгээр, Банк санхүүгийн шилдэг ажилтан, Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан, шилдэг оюутан номинацуудаар салбар салбарын 2017 оны шилдэг ажилтнуудаашалгаруулахад Архангай аймаг дахь шүүхийн Эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар Хууль зүйн салбарын шилдэг ажилтнаар шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
Эвлэрүүлэн зуучлагч Төмөрбаатарын Нэргүйбаатарын улсад 14 дэх жилдээ шүүхийн байгууллагад 14 дэх жилдээ тасралтгүй үр бүтээлтэй амжилт гарган ажилласан байдлыг хамт олон, төр засгаас өндрөөр үнэлж ийнхүү шагнадсаныг Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Цэрэннадмид гардуулан өгөв.
Т.Нэргүйбаатартаа ажлын хамт олноос нь халуун баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт , амьдралд нь хамгийн сайн сайхан бүхний хүсэн ерөөе.